Газарзүйн тэнхим

Тэнхимийн зорилго: Тус тэнхим нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд багшлах, удирдан зохион байгуулах, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлээрээ газрын алба, аялал жуулчлал, геологийн салбарт ажиллах өндөр соёл, мэдлэг боловсролтой газарзүй-байгаль шинжлэлийн багш, аялал жуулчлалын менежер-япон хэлний орчуулагч, газрын зохион байгуулагч, геологийн мэргэжлээр бакалавр, магистр, доктор зэрэгтэй мэргэжилтэнг их, дээд сургуулиудын жишигт нийцүүлэн бэлтгэн гаргах зорилготой.
Тэнхимийн түүхээс: Тус тэнхимд доктор Е.Батчулуун 1979-1981 онд, доктор З.Мөнхдалай 1980-1981 онд, доктор Л.Баясгалан 1981-1985 онд, доктор Ч.Батсайхан 1985-1990 онд, доктор, профессор Г.Нямдаваа 1986-2000, доктор Т.Оюунчимэг 1993-2000 онд, Ч.Нармандах 1998-2003 онд, Д.Батчулуун 1994-2008, Ч.Дашцэрэн 1999-2008 онд, Япон улсын мэргэжилтэн Кимото Фүмико 2003-2009 онд, Япон улсын ЖАЙКА байгууллагын мэргэжилтэн Мадока Акигүчи 2005-2007 онд, Ч.Баяр 2009-2010 онд багшаар, Б.Дуламсүрэн 1984-1990 онд, Б.Мөнхдолгор 1997-2000 онд, В.Октябрь 2000-2002, Д.Батцэцэг 2002-2008 онд хичээлийн туслах ажилтанаар ажиллаж байсан.
Одоо тус тэнхим нь 15 багштай, үүнээс боловсролын доктор 4 (профессор 2, дэд профессор 1), магистр багш 11 үүнээс аспирант багш 6, хичээлийн туслах ажилтан 2 ажилладаг.
Тэнхимийн эрхлэгч докторант Ч.Аюурзана
МУГБ доктор, профессор Ч.Дашзэвэг
Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Ч.Лхагвасүрэн
Эдийн засаг, хангамж эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Б.Баярхүү
Доктор Д.Отгонбаяр
Докторант Э.Наранхүү
Докторант Э.Амаржаргал
Докторант Д.Батцэцэг
Докторант Л.Даваасүрэн
Докторант Ч.Билэгтмандах
Магистр Б.Гурвандаваа
Магистрант Ж.Энхсайхан
Магистрант Б.Болор-Эрдэнэ
Хичээлийн туслах ажилтан Б.Цэцэгсүрэн
А.Отгонзориг нар ажиллаж байна.
Сургалтын ажил: 1979-1995 он хүртэл түүх-газарзүй, газарзүй-түүх, биологи-газарзүйн багшийн мэргэжлээр 250 мэргэжилтэн, 1994 оноос Газарзүйн багш мэргэжлээр 190 мэргэжилтэн, 1997 оноос Биологийн тэнхимтэй хамтран “Байгаль-шинжлэл”-ийн багш мэргэжлээр 70 мэргэжилтэн, 2003 оноос Газарзүй-Англи хэлний багш мэргэжлээр 44 мэргэжилтэн, 2003 оноос Аялал жуулчлалын менежер, Япон хэлний орчуулагч мэргэжлээр 94 мэргэжилтэн, 2004 оноос Газар зохион байгуулалтын менежерийн мэргэжлээр 139 мэргэжилтэн, 2005 оноос Газарзүй-Байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 127 мэргэжилтэн, 2010 оноос Геологийн мэргэжлээр 13 мэргэжилтэн, 1997 оноос Газарзүйн магистрын зэрэгтэй 38 мэргэжилтэн бэлтгээд байна.
Тус тэнхим нь Аялал жуулчлал-Япон хэл, Менежмент-Газар зохион байгуулалт, Газарзүй-Байгаль шинжлэл, Геологийн 4 мэргэжлээр бакалаврын сургалт мөн магистрын өдөр, эчнээ, докторын анги нээн сургалт, хүмүүжлийн үйл ажилллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>