Математикийн тэнхим

hamtТэнхимийн эрхэм зорилго нь:

  • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого ХИС-ийн эрхэм зорилгод нийцсэн
  • Боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг зах зээлийн өрсөлдөөнд тулгуурласан бодлого баримтлан
  • Математикийн танин мэдэхүйн аргыг бодит амьдралын үзэгдэл юмсыг загварчлан судлахад хэрэглэх
  • Математикийн өндөр түвшний мэдлэг, чадвар төлөвшлийг суралцагчдад олгох
  • Мэргэжлийн болон багш мэргэжлийн дидактикийн шийдлийн үндсийг  эзэмшүүлэх
  • Математикийн багшийг бакалаврын түвшинд бэлтгэхэд оршино

2014-2015 оны хичээлийн жилд математикийн тэнхимийн Математикийн багшийн 4 ангид 61 оюутан, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Улаанбаатар зэрэг газруудаас ирж суралцаж байна.
Математикийн мэргэжлийн дидактикийн, суурь хичээлүүдийг явуулахад ашиглах 567 нэр төрлийн 4358 ширхэг мэргэжлийн ном сурах бичигтэй.
Тэнхимээс төрсөн эрдэмтэд
1. Н.Жадамба         (Доктор, профессор, МУГБ)
2. Л.Дэмбэрэл         (Доктор, профессор)
3. Б.Равданжамц     (Доктор, профессор)
4. Б.Цэрэнжав        (Доктор, профессор, МУГБ)
5. П.Оюунаа         (Япон улсын мастер)
6. Д.Цогтбаатар         (Доктор Ph.D)
7. Т.Батзул         (Доктор Ph.D)
8. Д.Саруул         (Доктор Ph.D)

Эргэн дурсахуй:

Ховд Багшийн Дээд сургууль нь анх 1979 онд байгуулагдахад дэд доктор Н.Жадамба математик анализ хичээлийг Ховд аймгийн Булган сумын 10 жилийн сургуулиас томилогдон ирсэн Б.Цэрэнжав шугаман алгебр, аналитик геометрийн хичээлүүдийг математик-физикийн анхны элсэлт болох 32 оюутантай ангид зааж байжээ.

1982-1983 оны хичээлийн жилээс математикийн 6 багштай болсноор математикийн тэнхим нь байгалийн ухааны тэнхимээс салж бие даан байгуулагдан, тэнхимийн эрхлэгчээр Б.Цэрэнжавыг томилон ажиллуулж байв.

Одоогийн бүрэлдэхүүн
1.    Профессор МУГБ Б.Цэрэнжав
2.    Докторант Б.Алтангэрэл
3.    Профессор  Ж.Янжмаа
4.    Доктор Д.Саруул
5.    Магистр  Д.Ганзориг
6.     Магистр М.Сосорбарам
7.    Магистр П.Оюунсүрэн
8.    Магистр Г.Пүрэвчулуун
9.    Хичээлийн туслах ажилтан С.Аскарбек нар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>