Мэдээлэл харилцаа технологийн тэнхим

Мэдээлэл харилцаа технологийн тэнхим нь 2009-2010 оны хичээлийн жилээс тус сургуулийн ууган тэнхимүүдийн нэг Математикийн тэнхимээс салбарлан үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн хамгийн отгон тэнхим юм. Тус тэнхим нь сургуулийн хэмжээнд бакалаврын болон магистрын түвшинд мэргэжлийн ба мэргэжлийн бус чиглэлээр мэдээлэл харилцааны технологийн боловсрол олгох сургалтын үйлчилгээ үзүүлж байна.
Сургалт эрдэм шинжилгээ
Тус тэнхимд мэдээллийн технологийн мэргэжлийн чиглэл бүхий математик-мэдээлэл зүйн багшийн анги 1997-1998 оны хичээлийн жилээс, компьютер-солонгос хэлний анги 2003-2004 оны хичээлийн жилээс, шинээр компьютерийн програм хангамж болон мэдээлэл зүй-математикийн ангиуд 2010-2011 оны хичээлийн жилээс нээгдэн хичээллэж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Тус тэнхимийн багш нар мэдээллийн систем, мэдээлэл харилцааны технологи, мэдээлэл зүйн боловсрол, програм хангамжийн загварчлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.
Одоогийн байдлаар докторант багш -6, магистр багш-3, мэргэжилтэн багш – 1 байна.
Тэнхимийн эрхэм зорилго
ХИС-ийн эрхэм зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мэдлэг оюунд тулгуурласан эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, их сургуулийн боловсролтой програм хангамжийн инженер, мэдээлэл зүйч, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй мэргэжилтэн, багш, судлаачид
– Ашигтай мэдээллийг аль болох богино хугацаанд олж, түүнийг бүтээлчээр сурч ажиллах хэрэгсэл хүч болгон ашиглах
– Мэдээллийн технологийн танин мэдэхүйн аргыг бодит амьдралын үзэгдэл юмсыг загварчлан судлахад хэрэглэх чадвартай, гадаад хэлний өндөр түвшний мэдлэг, иргэний зөв соёлтойгоор төлөвших таатай орчинг бүрдүүлж үйлчлэхэд оршино.
Мэргэжлийн чиглэл
• Компьютерийн програм хангамжийн инженер
• Мэдээлэл зүй-математикийн багш
Сургалтын орчин
Тус тэнхимд ажиллаж байсан А.А.Бейда болон түүний дагалдан багш П.Галсанпунцаг нар хамтарч компьютерийн лабораторийг анх 12 ш Ямаха-30109А, Монел компьютертэйгээр тус сургууль дээр байгуулж, мэдээллийн технологийн хичээлийг явуулах материаллаг баазын эхийг тавьсан ба улмаар өргөжиж, өндөр хурдны шилэн кабелийн интернэтэд бүрэн холбогдсон орчин үеийн техник технологийн шаардлагыг бүрэн хангасан компьютерийн иж бүрэн 3 лабораторид сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна. Манай тэнхим нь шинэ залуу, чадварлаг боловсон хүчнээр хангагдсан бөгөөд жил бүр гадаадын зочин мэргэжилтэн багш ирж ажиллан сургалтын үйл ажиллагааг явуулдаг.
Гадаад харилцаа
Мэдээлэл харилцааны технологийн тэнхим нь сургалтын ажлыг зохих түвшинд явуулах, багшлах боловсон хүчнийг чанаржуулах үүднээс ОХУ, Япон, Солонгос улсын мэргэжилтэнг урьж ажиллуулж ирсэн. Тухайлбал 1988-1990 онуудад А.А.Бейда, 2004-2006 онуудад Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын дэргэдэх JOCV залуучуудын сайн дурын байгууллагын компьютерийн системийн инженер О.Вакако, 2008 онд Солонгосын хамтын ажиллагааны Койка байгууллагын сайн дурын ажилтан компьютерийн системийн инженер Кан Жэй Хый, солонгос хэлний багш Жан Ми Жон нар ирж ажилласан ба мөн 2009 оноос Койка байгууллагын сайн дурын ажилтан компьютерийн системийн инженер Юү Сан Вон, 2010 оноос солонгос хэлний багш Жү Лань, 2012 оноос компьютерийн мэргэжилтэн багш Кан Вон Ли нар ирж ажиллаж байна.
Тэнхимийн хэтийн зорилго
Манай тэнхим нь бүс, орон нутагт мэдээллийн технологийг хөгжүүлэхэд тэргүүлэгч байж, мэдээллийн технологийн мэргэжлүүдээр элсэлт авч улс, бүс, орон нутагт хэрэгцээт мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, давтан сургах чиглэлд шамдан ажиллах болно.

Одоогийн бүрэлдэхүүн
Д.Өнөрнасан Доктор
Д.Бүрэн-Арвижих Магистр, докторант
Б.Дүгэрсүрэн Магистр, докторант
Р.Минжирмаа Магистр
Б.Батсайхан Магистр
Н.Мөнхбаяр Магистр, аспирант
Ц.Ариунгэрэл Магистр, докторант
Т.Буяндэлгэр Магистр
Кан Вон Ли Бакалавр
Ц.Цэвээнсүрэн Магистр
Ц.Сундуй Хичээлийн туслах ажилтан

Ховд Их Сургууль
Байгалийн шинжлэл, технологийн сургууль
Мэдээлэл Харилцаа Технологийн тэнхим
208, 211 тоот өрөө

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>