Химийн тэнхим

ТЭНХИМИЙН УРИА: “Чанар бол бидний зорилт”
БИДНИЙ ЗОРИЛГО: Ховд Их сургуулийн эрхэм зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэмд үйлчилж, химийн мэргэжлээр суралцагчдад боловсролын бакалавр, магистр, докторын зэрэгтэй, мэргэжлийн зохих түвшинд бие даан ажиллах мэдлэг, чадвартай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн болж төлөвших таатай орчинг үе шаттайгаар бүрдүүлэн үйлчлэхэд оршино.
ТҮҮХИЙН ХУУДАСНААС:
1979 онд Ховд аймагт УБДС байгуулагдах үед тус тэнхим нь байгалийн ухааны бүрэлдэхүүнд багтан, хими-биологийн мэргэжлээр элсэлт авч сургалт явуулж өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийтдээ 530 гаруй хими-биологи, биологи-хими, химич, химийн багш, хими-экологийн багш мэргэжилтэн бэлтгэсэн байна. Энэ хугацаанд 1990-1991 онд хими-газарзүйн тэнхим, 1991-1992 онд байгаль шинжлэлийн тэнхим нэртэйгээр өөрчлөгдөж, 1993 оноос “ХИМИ”-ийн бие даасан тэнхим болсон.
Анхны тэнхимийн эрхлэгчээр профессор Л.Дэмбэрэл ажиллаж байсан ба Я.Дашжил (1980-1988), 1993-1994 оны хичээлийн жилд бие даасан тэнхим болсноор химийн тэнхимийн эрхлэгчээр багш Н.Даваажав (1993-1995 он), Проф. доктор (Sc) Ө.Пүрэв (1996-1997он), ахлах багш М.Зандан (1997-1998 он), профессор (Ph.D) Э.Буманцэцэг (2001-2009) нар тус тус ажиллаж байв. 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн тус тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D) З.Бурмаа ажиллаж байна.
Үүсэн байгуулагдсан цагаас эхлэн үе үеийн олон сайн эрдэмтэн багш нар ажиллаж байснаас Ж.Батхүү, М.Сонор, Ц.Уламбаяр, Х.Хүрэлтогоо, Б.Цэрэнханд, Н.Шүрхүү, Г.Жаргалсайхан, Д.Оюунбилэг нарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь тус тэнхимийн хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан юм.
Тэнхимийн бүрэлдэхүүн
2014-2015 оны хичээлийн жилд тус тэнхим боловсролын доктор 3, докторант багш 4, хичээлийн туслах ажилтан 1, химийн багш, хими технологич мэргэжлийн 1-4-р ангид нийт 120 гаруй оюутантайгаар сургалт эрдэм шинжилгээнийхээ ажлыг явуулж байна. Үүнээс: 3 багш дэд профессорын, 1 багш ахлах багшийн, 1 багш багшийн, 2 багш дадлагажигч багшийн зэрэглэлд, нийт багш ажилтны 80% нь 5-11 дэх жилдээ ажиллаж байна.

Доктор Б.Гантөмөр
Доктор З.Бурмаа
Доктор А.Амаржаргал
Докторант Д.Ганчимэг
Докторант Ч.Болормаа
Магистр Н.Жаргалсүрэн
Магистр А.Ганзориг
Хичээлийн туслах ажилтан Буяннэмэх

А. Сургалтын ажил
Бакалаврын түвшинд:
Тус тэнхим анх байгуулагдсан цагаас өдгөө хүртэл хими-биологийн багш мэргэжлээр 100 гаруй, химич-химийн багш мэргэжлээр 115, химийн багшаар 276, хими-экологийн багш 180 гаруй, хими технологич 14 мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна.
Төгсөгчдийн 80 орчим хувь нь химийн багш мэргэжлээр, үлдсэн хэсэг нь төр захиргаа, олон нийт, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад аж ахуй нэгж салбаруудад ажиллаж байна.
2010-2011 оны хичээлийн жилийн I улиралаас эхлэн “Хими”-ийн анги шинээр нээгдэн, хими технологич, хүнсний химичийн мэргэшлээр мэргэшүүлэх сургалт явуулж байна.
Магистрын түвшинд:
Тус тэнхим нь 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэн химийн өдрийн болон эчнээ магистрын сургалт эрхлэн 50 гаруй магистр цолтой мэргэжилтэнг бэлтгэн гаргасан байна.
Докторын түвшинд:
Тус тэнхим нь 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн докторын сургалт эрхлэн явуулах эрх авч анхны элсэлтээ аван хичээллэж байна.
Б. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил:
– Химийн тэнхимийн хамт олон “Баруун бүс нутгийн эрдэс түүхий эдийн химийн судалгаа” ШУТ-ийн төслийн хүрээнд Монгол орны хамгаалалттай бүс нутагт орших рашаан, нуур, голууд болон Хар ус нуурын хамгаалалттай бүсэд орших Дөргөний УЦС барих Чоно Харайх голын усны гидрохимийн горимын судалгааны ажлыг гүйцэтгэсэн.
– Баруун бүсийн төвд баригдаж буй хуурай аргын технологи бүхий цементийн үйлдвэрийн түүхий эдүүдийн найрлага шинж чанарыг тодорхойлж, тэдгээрийг энерги зардал хэмнэсэн аргаар цемент гарган авах технологийг боловсруулсан.
– Зарим нууруудын давсны ордуудын химийн найрлагыг судлан практикт ашиглах чиг хандлагыг тогтоон давсыг орон нутагт иоджуулах боломжийг судалсан.
– Мөн бүс нутгийн зарим ховор болон ховордсон эмийн ба эфирийн тост ургамлыг гоо сайхны үйлдвэрт ашиглах чиг хандлагыг тогтоосон.
– Баруун бүс нутагт Хотгор, Хар Тарвагатай, Хөшөөт зэрэг ордын нүүрснээс өндөр илчлэгтэй нүүрс гаргаж авах, коксжуулах, цэвэршүүлэх судалгааны ажлыг хийсэн.
БИДНИЙ БАХАРХАЛ:
Тэнхимд ажиллаж байсан болон тэнхимээс төрсөн эрдэмтэд:
1. Ө.Пүрэв Шинжлэх ухааны доктор (Sc), төрийн соёрхолт
2. М.Сонор Химийн ухааны доктор, профессор
3. Ж.Батхүү Химийн ухааны доктор, профессор
4. Х.Хүрэлтогоо Химийн ухааны доктор, профессор
5. Н.Даваажав Химийн ухааны доктор, профессор
6. Б.Цэрэнханд Химийн ухааны доктор, профессор
7. Э.Буманцэцэг Химийн ухааны доктор, профессор
8. А.Амаржаргал Химийн ухааны доктор, дэд профессор
9. З.Бурмаа Химийн ухааны доктор, дэд профессор
10. Б.Гантөмөр Химийн ухааны доктор, дэд профессор
11. Г.Жаргалсайхан Химийн ухааны доктор
12. Д.Оюунбилэг Химийн ухааны доктор
ХИМИЙН ТЭНХИМИЙН ТӨГСӨГЧДӨӨС ТӨРСӨН ЭРДЭМТЭД:
1. А.Амаржаргал. Химийн ухааны доктор, дэд проф. ХИС-ийн БШТС-ийн Химийн тэнхимийн багш 2007 он. “Баруун бүс нутгийн зарим зүйл шарилжны эфирийн тосны химийн бүрэлдэхүүн, биогенезисийн судалгаа”
2. З.Бурмаа Химийн ухааны доктор, дэд проф. ХИС-ийн БШТС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч 2009 он. “Чонохарайх голын усны химийн найрлага, гидрохимийн горим”
3. Б.Гантөмөр. Химийн ухааны доктор, дэд проф. ХИС-ийн БШТС-ийн захирал
2010 он. “Баруун бүсийн голлох ордуудын нүүрсний шинж чанар, эрдэс бүрэлдэхүүний судалгаа”
4. Г.Эрдэнэчимэг. Химийн ухааны доктор 2008 он. “Ховд голын усны химийн найрлага, гидрохимийн горим”
5. М.Биндэръяа. Химийн ухааны доктор. 2003 он. “Эмийн 2 зүйл ургамлаас ялгасан биологийн идэвхт бодисын химийн судалгаа”
6. Н.Мөнхжаргал. Биологийн ухааны доктор. 2009 он “Экдистероидсодержащие растения Западной Монголии (скрининг, химический состав, перспективы использования)»
7. Б.Оюун-Эрдэнэ. Химийн ухааны доктор. 2013 он “Preparation aand catalytic performance of the catalysts derived from Lanthanide-Cobalt carbonyl cluster complexes for Fischer-Tropsch synthesis”
8. Г.Жаргалсайхан Биологийн ухааны доктор 2006 он. “Залаархаг хавраг Ferula ferulaeoides STEUD. KOROV.)- ийн сесквитерпениод түүний биологийн идэвхийн судалгаа

ТЭНХИМИЙН ХАМТ ОЛНЫ ГОЛ АМЖИЛТУУД
2011 онд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэн, 2016 оныг хүртэл хөтөлбөрөө магадлуулсан. Энэ нь манай сургуульд энэ чиглэлээр элсэж буй оюутан залуусыг төр засгаас дэмжлэг авах илүү боломж олгож байна.
Бид ажлын амжилт бүтээлээрээ 2006, 2013 онуудад ХИС-ийн шилдэг тэнхимээр удаа дараа шалгарч байсан.
БИДНИЙ БАХАРХАЛ
Манай төгсөгчдөөс эдүгээ ажлын амжилтаараа аймагт төдийгүй улсад тэргүүлдэг багш нар, төр нийгмийн удирдах ажил хийж буй хүмүүс цөөнгүй байна. Тухайлбал:
П.Амгалан Увс аймгийн 1-р сургуулийн тэргүүлэх багш: МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн 1996 оны төгсөгч, Увс аймгийн химийн багш нарын олимпиадын 17 удаагийн аварга, улсын химийн олимпиадын алт, мөнгө, хүрэл нийт 8 медальтай, сургуулийн болон Увс аймгийн аварга багш, “Боловсролын шилдэг залуу багш”, “МЗХ-ны тэргүүний залуу” алтан медальт, “Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбооны шилдэг залуу” алтан медальт, Боловсролын тэргүүний ажилтан
Д.Цэвэлмаа Увс аймгийн МХГ-ын химийн лабораторийн эрхлэгч
Б.Зулбадрах Замын үүдийн гаалийн хорио цээрийн мэргэжилтэн
Т.Ням-Очир Нийслэлийн Чингэлтэй дүүргийн БСГ-ын дарга
Б.Сайнсанаа Ховд аймгийн БСГ-ын химийн мэргэжилтэн
З.Энхбаяр Мянгад сумын сургуулийн захирал
К.Бямбажав Завхан аймгийн Баянхайрхан сумын тамгын газрын дарга
Ц.Алтанхишиг Ховд аймгийн МХГ-ын дарга
Т.Энхжаргал Ач анагаах ухааны дээд сургуулийн багш нарын олимпида
Б.Бурмаа ТИС-ийн Дархан салбарт багш
Д.Лхагвасүрэн Ховд аймгийн МХГ-ын мэргэжилтэн
Ё.Түвшиннаран Ховд аймгийн Цэцэг сумын сургуулийн сургалтын менежер
Д.Баднайнямбуу Говь-Алтай аймаг дахь ЭМШУИС-ийн салбарт химийн багш
С.Баярмаа Ховд аймгийн МХГ-ын шинжээч
З.Долгорсүрэн ХААИС-ийн химийн багш
Ц.Батсарнай Найрамдал зусланд хүний нөөцийн менежер
М.Одончимэг МХГ-ын химийн лабораторийн эрхлэгч
С.Жавзанпагма Ховд аймгийн УЦУОШГ-ын химийн лабораторийн эрхлэгч
Д.Батням Увс аймгийн БСГ-ын химийн мэргэжилтэн
Ш.Должинсүрэн Ховд аймгийн МХГ-ын шинжээч
Б.Орлом Увс аймгийн МХГ-ын шинжээч

Ховд Их Сургууль
Байгалийн шинжлэл, технологийн сургууль
Химийн тэнхим

415, 414, 414б, 416, 417, 418, 419,
Оюутны №1 байрны химийн програмчлалын лаборатори

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>