Физикийн тэнхим

pitsik

Тэнхимийн эрхэм зорилго
Сургуулийн эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэмд үйлчилж, физикийн шинжлэх ухааны салбарт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл үйлчилгээний ажлыг хослуулан явуулж, физикийн дээд боловсролтой, мэргэжлийн зохих түвшинд бие даан ажиллах мэдлэг, чадвартай, шинжлэх ухааны судалгааны онол, арга зүй эзэмшсэн, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн болж төлөвших таатай орчинг бүрдүүлж, үйлчлэхэд оршино.
2014-2015 оны хичээлийн жилд физикийн тэнхимийн Физикийн багшийн болон Электроникийн ангид 63 оюутан Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Улаанбаатар зэрэг газруудаас ирж суралцаж байна.
Тэнхимээс төрсөн эрдэмтэд
1. С.Мягмарсүрэн, Физикийн ухааны доктор, профессор
2. Ц.Цэрэнгомбо, Физикийн ухааны доктор, дэд профессор
3. Ш.Жаргалсүрэн, Боловсрол судлалын доктор
Эргэн дурсахуй:
Монгол орны баруун бүс нутагт дээд боловсролтой багшлах боловсон хүчин бэлтгэн гаргах нийгмийн шаардлагаар 1979 онд Ховд дахь УБДС байгуулагдахад Байгалийн ухааны тэнхимд физик-математик, математик-физик, хими-биологийн анги хичээллэж эхэлсэн юм.
Улмаар АБЯ-ны сайдын 1982.9.10-ны өдрийн 323-р тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Физикийн тэнхим бие даасан нэгж болсон бөгөөд 1982 оноос багш Л.Дэмбэрэл, Ц.Дамдинсүрэн, Д.Цэрэн, Ж.Чулуун, Н.Төмөрхуяг, хичээлийн туслах ажилтан Д.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Одоогийн бүрэлдэхүүн
1. Доктор, дэд профессор Ц.Цэрэнгомбо
2. Докторант Л.Мөнхбат
3. Магистр Б.Гантулга
4. Магистр Ц.Цог-Очир
5. Магистр Б.Ганболд
6. Хичээлийн туслах ажилтан С.Мөнхгэрэл
7. Хичээлийн туслах ажилтан П.Онцбаяр нар ажиллаж байна.
Амжилт
– Увс аймгийн Физикийн багш Н.Оюунчимэг, Л.Даваадорж, Л.Гантулга нар улсын Физикийн олимпиадад амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль
– 2000 оны улсын мэргэжлийн ур чадварын уралдаанд тус сургуулийн Физикийн салбарын төгсөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 жилийн II дунд сургуулийн багш М.Баттөр I байр
– Ш.Батчулуун улсын Физикийн олимпиадаас мөнгө,
– Н.Энхтөр улсын Физикийн олимпиадаас 1994 онд хүрэл
– Х.Санат улсын Физикийн олимпиадаас хүрэл
– А.Болотхаан улсын физикийн олимпиадын хошой хүрэл медаль хүртэж байсан.

Холбоо барих:
Ховд Их Сургууль
Байгалийн шинжлэл, технологийн сургууль
Физикийн тэнхим
217, 214 тоот өрөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>