Түүхэн хөгжил

Монгол улсын Боловсролын чававхи, чадамжийг дээшлүүлэх, Баруун бүс нутгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулагдсан ХоУБДС нь анх Байгаль-Нийгмийн ухааны хоёр тэнхим, тэдгээрийн харъяа физик-математик, хими-биологи, монгол хэл-утга зохиол, түүх-газарзүйн чиглэлийн мэргэжлийн ангиудтайгаар зохион байгуулагдаж 113 оюутан элсүүлэн суралцуулж, 13 багш, захиргаа аж ахуйн 23 ажилтан, ажилчидтайгаар шинэ хичээлийн жилээ эхэлжээ.
1980 оны 12 сарын нэгний ректоратын зөвлөлгөөний шийдвэрээр “Сургуулийн эрдмийн зөвлөл” байгуулж, анхны даргаар ннь Н.Жадамба, нарийн бичгийн даргаар Ж.Төмөрцэрэн, гишүүдэд: Х.Чагдаа, Л.Дэмбэрэл, Ц.Одонхүү, Х.Тэрбиш нарын 9 хүн сонгогдон ажилласан байна.
Ховд дахь Улсын Багшийн Дээд сургууль 1980-1982 онд хичээлийн шинэ байранд /4 давхар байр/ шилжин орж, суралцах оюутан, багшлах боловсон хүчин, ажилтан, ажилчдын тоо өсөн сургалт-эрдэм шинжилгээний материаллаг бааз бэхжсэн тул факультетын зохион байгуулалтад шилжиж оров. ХоУБДС-ийн зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай АБЯ-ны Сайдын 1982 оны 9сарын 10-ны 323-р тушаалыг үндэслэн Байгалийн болон Нийгмийн ухааны хоёр факультетийн нийт найман тэнхимтэйгээр зохион байгуулжээ. Үүнд:
• Математикийн тэнхим эрхлэгч Б.Цэрэнжав
• Физикийн тэнхим эрхлэгч Л.Дэмбэрэл
• Химийн тэнхим эрхлэгч Я.Дашжил
• Биологийн тэнхим эрхлэгч Х.Тэрбиш
• Орос хэлний тэнхим эрхлэгч Б.Оргил
• Сурган газарзүйн тэнхим эрхлэгч Ч.Дашзэвэг
• Монгол хэлний тэнхим эрхлэгч Ж.Төмөрцэрэн
•Нийгмийн ухааны тэнхим эрхлэгч Ц.Одонхүү нарын хүмүүс томилогдон ажиллажээ.
1988 онд тус сургуульд сургалт-хүмүүжил эрхэлсэн проректорын орон тоо батлагдсан бөгөөд мөн оны 7-р сарын 1-нээс Ц.Одонхүү томилогдон ажиллажээ.
Түүнээс хойш Байгалийн ухааны факультет нь биологи-хими, хими-биологи, физик-математик, математик-физик, хими-газарзүйн (1989 онд), Нийгмийн ухааны факультет нь монгол хэл-уран зохиолын, орос хэлний, нийгмийн ухааны, сурган-газарзүйн, цэргийн, сурган сэтгэл судлалын, бие бялдар хүмүүжил-онол арга зүйн тэнхимүүдтэйгээр зохион байгуулагдаж, сургалт хүмүүжил, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байв.
1990 оны 3-ны өдрийн ректорын 106 тоот тушаалаар Байгалийн болон Нийгмийн ухааны факультетыг татан буулгаж сургалт-хүмүүжлийн ажлыг туршилтын журмаар факультетгүйгээр зохион байгуулах арга хэмжээ авчээ.
Энэ нь ардчилал ил тод байдлыг тус сургуулийн амьдралд тууштай нэвтрүүлэх, удирдлагын шат дамжлагыг багасгах тэнхим, багш оюутны хамтын ажиллагааг улам бүр ойртуулахад тус дөхөм болов.
Мөн оноос эхлэн тус сургууль байгаль-шинжлэлийн, монгол хэл-уран зохиолын, математик-физикийн, физик-математикийн, сурган сэтгэл судлалын, бие бялдар хүмүүжил-онол арга зүйн, нийгмийн ухааны, гадаад хэлний гэсэн нийт 8 тэнхимтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж иржээ.
ХоУБДС-ийн багш, удирдлагуудын хамтын ажиллагаа, идэвхи, санаачлагаар Боловсролын сайдын 1992 оны 319 дугаар тушаалаар тус сургуулийг МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн статустай болгожээ. Энэ нь МУИС-ийн хөдөө орон нутаг дахь анхны салбар сургууль байлаа.
Бие даасан их сургууль болох хууль эрх зүйн орчин бүрдэж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангасны үр дүнд 2004 оны 6 сарын 18-ны өдөр БСШУЯ-ны сайдын 2009 тоот тушаалаар МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг 2004 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд их сургууль болгон өргөтгөн зохион байгуулах шийдвэр гарч, 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн биеэ даасан их сургуулийн түвшинд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлжээ.
МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжин, багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд бэхжихийг дагалдан нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу бие даасан их сургууль болгон өргөтгөх асуудал тулгаран гарч иржээ. Иймээс 2006-2007 оны хичээлийн жилийн II улирлаас эхлэн тус сургуулийн бүрэлдэхүүнд Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль (түүх, нийгмийн ухаан, монгол хэл-уран зохиол, нягтлан бодох бүртгэл, биеийн тамир-эрүүл мэндийн тэнхимтэй), Гадаад хэл, соёлын сургсургууль (сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, орос-англи хэл, англи-хятад хэл, дүрслэх урлаг, дизайны тэнхимтэй), Байгалийн ухааны факультет (биологи, газар зүй, хими, физик, математикийн тэнхимтэй) гэсэн гурван үндсэн сургууль (факультет) байгуулагджээ.
БШТС-ийн анхны захирлаар Физикийн ухааны доктор, проф. С. Мягмарсүрэн томилогдон ажиллаж байсан бол 2010- 2013 онуудад Газарзүйн ухааны доктор, проф Ч.Лхагвасүрэн ажиллаж байв.
2013-2014 оны хичээлийн жилээс Химийн ухааны доктор, дэд профессор Б.Гантөмөр ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>